НүүрЦахим сургууль 2014 оны 11-р сарын 24. Даваа гараг
Оюуны-Ундраа Цогцолбор Сургууль Оюуны-Ундраа Цогцолбор Сургууль
  • 70111482 70115527 70111487 70112679
  • БГД, 18-р хороо, 3-р хор-л, (Баянголын татварын хэлтсийн баруун талд)
Оюуны-Ундраа Цогцолбор Сургууль Оюуны-Ундраа Цогцолбор Сургууль

Мэндчилгээ

Эрхэм хүндэт багш, ажилтан, суралцагчид, эцэг эхчүүд ээ!

Өсөхөөс өтлөх хооронд хэрсүүжиж, ухаажиж, алдаж онож яваагаа эрдэм гэж нэрлээд, энэ яваа насныхаа тэр хэмжээсийг их далайтай зүйрлэж, эрдэм мэдлэгээ дээдэлдэг нь монголчуудын соёл буй за.


Зүйрлэвэл, тэр их далайд чиргүүтэй эрдмийн хөлгөө залж, оюун ухааны шинэ шинэ арлууд руу залж явсан буурал ахмадаас цаг хугацааны эрхээр хөлгийн жолоог шилжүүлж авахдаа омогшиж, жөтөөрхөж, бардамнаж хаднаагүйгээ хэлэхийн ялдамд, оюуны ундрагатай хос хөлөг дээрээ олон арван ном эрдэмд дурлагч багш, шавь нарыг тээн хөгжлийн шинэ шинэ хойг руу тэмүүлж яваагаа дурдаад, энэхүү хөлгийн залуур дээрээс эрхэм хамтран зүтгэгчид, төгсөгчид хийгээд ажил амьдрал, номын ариун цагаан мөрөөр замнаж яваа хүмүүн танд сургуулийнхаа 15 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу?

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил сурлагын өндөр амжилт хүсэж, эрдэм ном түгээн дэлгэрүүлдэг хамгийн буянтай үйлс тань арвижин дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Нийслэлийн тэргүүний "Оюуны Ундраа" Цогцолбор сургуулийн захирал С.Нэргүйдаваа