НүүрНом 2014 оны 10-р сарын 1. Лхагва гараг
Боловсрол гэр бүлээс эхэлдэг

Боловсрол гэр бүлээс эхэлдэг Зохиогч: Эмпати-Ертөнц ХХК

Номын тухай:

Энэ номыг хүүхдээ хамгийн сайн аргаар хүмүүжүүлэхийн төлөө олон арван ном эрэн хайж, бусад хүмүүсийн туршлагыг хуваалцаж, өөрийгөө хөгжүүлэн үүнийгээ ханьтайгаа хамт хэрэгжүүлдэг, хүүхдээ үнэн сэтгэлээсээ хайрлан тэр хайраа харуулж, амьдралынхаа сүүлчийн мөчид эргэн дурсах үедээ хүүхдийнхээ болон өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн чухал зүйлсээ хийж чадсан гэж аз жаргал амсан суухыг хүсэгчдэд зориулан бичлээ.

“Боловсрол гэр бүлээс эхэлдэг” ном нь төгс эцэг эх болох замыг нээх бөгөөд хүүхдээ улам хайрлан, түүнийг тэвчих тэвчээр хайрлах болно.

Энэ ажил нь олон талын чадвартай хүмүүсийн нэг дор сууж хийсэн бүтээл юм. Энэ номд өгүүлсэн бүхэн миний эргэн тойрны гайхалтай хүмүүсээс надад туссан гэрэл төдий юм.

Амьдрал, хуваалцах тусам улам сайхан болдог билээ. Энэ ном орчин тойрны хүмүүстэйгээ хуваалцахгүй байхын аргагүй танд их таалагдаж, сонирхсон бүхнээ энэ номоос сурч, найз нөхөдтэйгээ уулзах үедээ хүүхдийн хүмүүжлийн талаар зөвөлгөө өгөхийн оронд энэ номыг бэлэглэх тэр л үед бүтэл минь зорилгодоо хүрсэн гэсэн үг билээ.

Хэрэв та номыг бүх төрлийн ухаалаг гар утас, таблет төхөөрөмжүүд болон iPad, iPhone, iPod дээр цахим хэлбэрээр худалдан авах бол  http://www.bookstore.mn/more/793 -аас авна уу.

Нийтэлсэн: 2013/02/27



Сэтгэгдэл бичих:
Сэтгэгдэлүүд